cover

Тендер шалгаруулалтын нэр: Оюуны өмч, улсын бүртэглийн ерөнхий газарт хэрэгжих "13 аймгийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивийн баримт бичгийг цахимжуулах" зөвлөхийн бус үйлчилгээ

  1. Дэлхийн банк (Олон улсын хөгжлийн ассоциаци)-ны  хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Ухаалаг засаг” төслийн хүрээнд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар (ОӨУБЕГ) нь эд хөрөнгийн эрхийн цахим бүртгэлийг улсын хэмжээнд нэвтрүүлэх зорилтыг тавин “13 аймгийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивийн баримт бичгийг цахимжуулах” дэд төслийг хэрэгжүүлнэ.
  2. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим системд холбогдоогүй 13 аймгийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын баримт, хувийн хэргийг цахим хэлбэрт шилжүүлэх,  цахим системийн төв серверт нэгтгэх, системд шаардлагатай тохиргоог хийх, турших, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх ажлыг гүйцэтгэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Уг ажлыг ОӨУБЕГ, тус газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газар болон Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймаг дах Улсын бүртгэлийн хэлтэст 2017 оны 4 дүгээр улиралд багтаан гүйцэтгэж дуусгана.
  3. Тендер шалгаруулалтыг 2011 оны “ОУСБХБ-ны зээл, ОУХА-ын зээл, тусламжийн хөрөнгөөр Дэлхийн банкны зээлдэгчид бараа, ажил, зөвлөхийн бус үйлчилгээг худалдан авах журам”, “Ухаалаг засаг” төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн Хуваарь 2-т тусгасан “Дотоодын нээлттэй тендер шалгаруулах журам” -ыг баримтлан гүйцэтгэнэ.Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын борлуулалтын орлогын дундаж нь 300.000 ам доллараас багагүй байна.Сүүлийн 3 жил буюу 2014-2016 онуудад санал болгож буй үнийн дүнгийн 70%-аас багагүй үнийн дүнтэй тэнцэх ижил төстэй ажлыг наад зах нь 1 удаа  гүйцэтгэсэн байна.;

4. Тендерийн баримт бичгийг иж бүрдлээр эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 100,000 төгрөгөөр, эсхүл үүнтэй дүйцэхүйц дүн бүхий чөлөөтэй хөрвөх валютаар Төрийн өмчийн  бодлого, зохицуулалтын газраас худалдан авах боломжтой.

     Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, дотоодын давуу эрх тооцохгүй. Сонирхсон оролцогчдод дэлгэрэнгүй мэдээллийг доор дурдсан хаягаар хандан авч болно.

 

5. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба 7500 (долоон мянга таван зуун) ам.доллартай тэнцэх хэмжээний  эсхүл  үүнтэй дүйцэхүйц дүн бүхий чөлөөтэй хөрвөх валют бүхий тендерийн баталгаатай хамт ирүүлнэ. /Тендер зарлагдсан өдрийн Монгол банкны ханшаар тооцно/

6. Тендерийг 2017 оны 6 дугаар сарын 23–ны өдрийн 11 цагаас өмнө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-16А, Засгийн газрын IX байр “Нэг цэгийн үйлчилгээ” хаягаар ирүүлэх бөгөөд тендерийг 2017 оны 6 дугаар сарын 23–ны өдрийн 11.30 цагт уг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан нийтийн өмнө нээнэ.

 

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

 

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-16А, Засгийн газрын IX байр Нэг цэгийн үйлчилгээ,

Утас: 62263014, 62263038

Цахим хуудас: www.pcps.gov.mn

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.