ЭРХЭМ ЗОРИЛГО:

Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтэс нь төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн үндсэн чиг үүргийн дагуу төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлага, аж ахуй, санхүү эдийн засгийн үйл ажиллагаа нь хууль тогтоомж болон түүнтэй холбогдон гарсан эрх зүйн актад заасан шаардлагыг хангаж нийцэж байгаа эсэхэд мэргэжлийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж байна.

Төрийн өмчийн эзэмших, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, захиран зарцуулалтад  тавих төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж  шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоож, хуулийн этгээдийн удирдлага, үйл ажиллагаа, санхүү эд засаг, үр ашиг, эд хөрөнгийн ашиглалт, эзэмшилтийн байдал болон хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, илэрсэн зөрчил дутагдалд дүн шинжилгээ хийж зөрчил дутагдлыг арилгах, цаашид давтан гаргахгүй байх, шалтгаан нөхцлийг арилгуулах, санхүүгийн сахилга батыг хэвшүүлэх, эрсдлийг буруулах талаар санал дүгнэлт, зөвлөмж өгч биелэлтийг хангуулах арга хэмжээ авч ажиллах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

БҮТЭЦ БҮРЭЛДЭХҮҮН

Нэр Албан тушаал Өрөөний дугаар Холбогдох утас Албаны цахим хаяг
1 Ц.Түвшинзаяа Хэлтсийн дарга 231 265839 tuvshinzaya@pcsp.gov.mn
2 Э.Ганчимэг Ахлах мэргэжилтэн 218 263016 ganchimeg@pcsp.gov.mn
3 Д.Сувдмаа Ахлах мэргэжилтэн 218 263016 suvdmaa@pcsp.gov.mn
4 Н.Ган-Эрдэнэ Мэргэжилтэн  218 263016 gan-erdene@pcsp.gov.mn
5 А.Алтаншагай Мэргэжилтэн  218 263016 altanshagai@pcsp.gov.mn
6 Ж.Мөнхтүвшин Мэргэжилтэн 218 263016 munkhtuvshin@pcsp.gov.mn
7 Ө.Батбаатар Мэргэжилтэн 218 263016 batbaatar@pcsp.gov.mn
8 М.Лхагважав Мэргэжилтэн 231 263015 lhagvajav@pcsp.gov.mn