Date: 2018-05-15
Tender last date: 2018-06-14
Tender name: Цэцэрлэгийн барилга, 100 ор /Говь-Алтай, Халиун сум/
Tender number: ТӨБЗГ-2018/XIII.1.1.216
Government agency for Policy coordination on State property эрх бүхий тендерт оролцогчдоос Цэцэрлэгийн барилга, 100 ор /Говь-Алтай, Халиун сум/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн аль нэг жилийн /2015, 2016, 2017/ борлуулалтын орлого нь тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Шаарлдагагүй
- Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 5 жилийн аль нэг жилд /2013, 2014, 2015, 2016, 2017/ тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй барилгын ажлын гүйцэтгэгчээр ажилласан байна. /Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана./
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт. 2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл,шинэчлэлийн ажил (1- 5 давхар хүртэл). 2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт. 2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт, Барилга хот байгуулалтын сайдын 2018.02.23-ны өдрийн “Аргачлал батлах” тухай 33 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан аргачлалын дагуу тусгай зөвшөөрлийг дүйцүүлэн үнэлгээнд ашиглах болно. /Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна./
Тендерийг 2018 оны 06-р сарын 14 -ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 06-р сарын 14 -ний өдрийн 11 цаг 50 минутад нээнэ.
Гадаадын этгээд оролцоно
Дотоодын давуу эрх тооцно
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435