Date: 2019-02-04
Tender last date: 2019-03-06
Tender name: Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга, 10 ор /Дундговь, Хулд сум/
Tender number: ТӨБЗГ-2019/XVII.1.75
Government agency for Policy coordination on State property эрх бүхий тендерт оролцогчдоос Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга, 10 ор /Дундговь, Хулд сум/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
- Борлуулалтын хэмжээ: - Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: - Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: -
- Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: - Сүүлийн 3 жил буюу зөвхөн 2016, 2017, 2018 оны аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй барилга угсралтын ажлын гэрээ байгуулж ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан байна.
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Дараах тусгай зөвшөөрөл шаардлагатай: - БА-8.1. Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил - БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил - БА-6.1. Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт - БА-6.2. Барилгын барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт - БА-6.3. Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт, - БА-6.4. Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт. /Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна./ Тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны “Аргачлал батлах тухай” 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу дүйцүүлж үзнэ.
Тендерийг 2019 оны 03-р сарын 06 -ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 03-р сарын 06 -ний өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцно
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435