cover

Date: 2019-03-18
Tender last date: 2019-04-18
Tender name: Дотуур байрын барилга /Баян-Өлгий Цэнгэл сум/
Tender number: ТӨБЗГ-2019/XII.1.1.178

Government agency for Policy coordination on State property эрх бүхий тендерт оролцогчдоос Дотуур байрын барилга /Баян-Өлгий Цэнгэл сум/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Шаардлагагүй.
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу зөвхөн 2016, 2017, 2018 оны аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй барилга угсралтын ажлын гэрээ байгуулж ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан байна.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: - БА-8.1. Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтийн ажил - БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил - БА-6.1. Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт - БА-6.2. Барилгын барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт - БА-6.3. Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт, - БА-6.4. Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт.
Тендерийн хамт 16181000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 04-р сарын 18 -ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 04-р сарын 18 -ний өдрийн 14 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцоно
Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435

Tender Winners

# Company name Tender Classification Contract Amount Contract Date
1 Алтайн газрын хүч ХХК Багц 1 1,441,501,175₮ 2019-07-18

Tender Participant

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 “ТУЛГАТ БАГАНА” ХХК Багц 1 1,480,726,342₮ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т заасан хамгийн бага харьцуулах үнэтэй тендерээс өндөр үнийн санал ирүүлсэн.
2 Хангай Энержи ХХК Багц 1 1,418,724,118₮
Хөнгөлөлттэй үнэ: 1,493,393,808₮
Өөрийн эзэмшлийн гэж ирүүлсэн Эксковатор нь " Тэмүүн холдинг"ХХК-ийн эзэмшилд байх ба хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зөрчилтэй байна. Гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмуудын 50-иас доош хувь нь өөрийн эзэмшлийнх байгаа нь шаардлага хангахгүй байна. 2019 оны 3 дугаар сарын НД-8 маягт ирүүлээгүй. Ажил гүйцэтгэж дуусах хугацаа нь 2020 оны10 дугаар сарын 28-ны өдөр байгаа нь шаардлагад нийцээгүй.
3 "Көшелик" ХХК Багц 1 1,597,204,080₮
Хөнгөлөлттэй үнэ: 1,537,195,000₮
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалданавах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 -т заасан хамгийн бага харьцуулах үнэтэй тендерээс өндөр үнийн санал ирүүлсэн
4 Түүх соёл ХХК Багц 1 1,537,933,213₮
Хөнгөлөлттэй үнэ: 1,457,960,686₮
Борлуулалтын олрлогын хэмжээ нь 319,6 сая төгрөг байгаа нь шаардлагад нийцээгүй. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ 250 сая төгрөг байгаа нь шаардлагад нийцээгүй.
5 "Монстрой Эра" ХХК Багц 1 1,623,931,550₮
Хөнгөлөлттэй үнэ: 1,548,000,000₮
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т заасан хамгийн бага харьцуулах үнэтэй тендерээс өндөр үнийн санал ирүүлсэн
6 Алтайн бор нуруу ххк Багц 1 1,440,120,000₮
Хөнгөлөлттэй үнэ: 1,618,100,000₮
Түншлэгчийн 3жилийн борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь 53,6 сая төгрөг байгаа нь 25 хувьд хүрэхгүй байна. Сүүлийн 3 жил буюу зөвхөн 2016, 2017, 2018 оны аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй барилга угсралтын ажил гүйцэтгээгүй байна.
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.