Date: 2014-01-22
Tender last date: 2014-02-24
Tender name: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн шим тэжээл, хор судлал, биотехнологийн үндэсний үйлдвэрлэл (Улаанбаатар, Баянзүрх дүүрэг)
Tender number: ХААГ-2014-XXV.3.4
Government agency for Policy coordination on State property эрх бүхий тендерт оролцогчдоос Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн шим тэжээл, хор судлал, биотехнологийн үндэсний үйлдвэрлэл (Улаанбаатар, Баянзүрх дүүрэг) -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
- Багц 1 - Шим тэжээл судлалын лабораторийн тоног төхөөрөмж 1000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
- Багц 2 - Хор судлалын лабораторийн тоног төхөөрөмж 1500000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
- Багц 3 - Биотехнологийн үйлдвэрийн тоног төхөөрөмж 8000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
- Багц 4 - Жижиг амьтаны бивар 150000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
- Багц 5 - Албан тасалгааны тавилга, эд хогшил 250000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
- Багц 6 - Өндөр нягтралтай шингэний хромотграфийн уусмалууд 80000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 20000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн аль нэг жилд хийсэн борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээг нотлох баримт ирүүлнэ.
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг нотариатаар баталгаажуулж ирүүлэх.
- Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2012-2013 онуудын нийлбэр нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн байх.
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:
1. Багц 1, багц 2, багц 3-д Эм, эмнэлэгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тусгай зөвшөөрөл шаардлагатай. 2. Багц 4, багц 5 –д тусгай зөвшөөрөл шаардлагагүй. 3. Багц 6-д Урвалж, оношлуурын тусгай зөвшөөрөл шаардлагатай
Тендерийг 2014 оны 02-р сарын 24 -ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 02-р сарын 24 -ний өдрийн 11 цаг 20 минутад нээнэ.
Гадаадын этгээд оролцоно
Дотоодын давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435