Date: 2014-03-07
Tender last date: 2014-04-07
Tender name: Умард дэд станцаас кабель шугам татаж 6 дугаар бичил хороололд шинээр 10 кВ-ын хуваарилах байгууламж барих /Улаанбаатар/
Tender number: ХААГ-2014-XXVI.1.17
Government agency for Policy coordination on State property эрх бүхий тендерт оролцогчдоос Умард дэд станцаас кабель шугам татаж 6 дугаар бичил хороололд шинээр 10 кВ-ын хуваарилах байгууламж барих /Улаанбаатар/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн ажлын нийт мөнгөн дүнгийн дундаж борлуулалтын хэмжээ нь тухайн тендерийн төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тухайн тендерийн нийт өртгийн 50 хувиас доошгүй байна.
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил (2012, 2013 он) Тендерийн материалд санхүүгийн тайлангийн мэдээллийг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд Цахим худалдан авах ажиллагааны системийг ашиглан Татварын ерөнхий газрын татвар төлөгчийн мэдээллийн сангаас борлуулалтын орлого, татварын өрийн талаарх мэдээллийг шалгана.
- Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2011, 2012, 2013 онуудад дор хаяж нэг удаа төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна. Уг ажлын гэрээ, ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын акт болон гэрээ дүгнэсэн ажлын комиссын хурлын тэмдэглэлийг хавсаргана.
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:
:Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт,засвар /0.4-10кВ/болон түүнээс дээш
Тендерийг 2014 оны 04-р сарын 07 -ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 04-р сарын 07 -ний өдрийн 14 цаг 20 минутад нээнэ.
Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435