Date: 2014-04-04
Tender last date: 2014-05-05
Tender name: Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвийн лабораторийн тоног төхөөрөмжийн шинэчлэл (Улаанбаатар, Баянгол дүүрэг)
Tender number: ХААГ-2014-XVIII.3.3
Government agency for Policy coordination on State property эрх бүхий тендерт оролцогчдоос Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвийн лабораторийн тоног төхөөрөмжийн шинэчлэл (Улаанбаатар, Баянгол дүүрэг) -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
- Багц 1 - Асфальтбетоны лабораторийн багаж тоног төхөөрөмж 3289000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
- Багц 2 - Хөрсний болон цементбетоны шинжилгээний багаж тоног төхөөрөмж 5011000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
- Багц 3 - Зориулалтын автомашин дээр суурилуулсан явуулын лаборатори 1700000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 онуудын дундаж борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх. (Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээг нотлох баримт ирүүлнэ.)
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 онуудын аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх.
- Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Багц 1, багц 2-т тоног төхөөрөмж, багц 3-т машин механизм нийлүүлсэн туршлагатай байх бөгөөд гэрээний үнийн дүн нь сүүлийн 2 жил буюу 2012, 2013 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй байна.
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:
Шаардлагагүй
Тендерийг 2014 оны 05-р сарын 05 -ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 05-р сарын 05 -ний өдрийн 14 цаг 20 минутад нээнэ.
Гадаадын этгээд оролцоно
Дотоодын давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435