Date: 2014-04-09
Tender last date: 2014-05-12
Tender name: Булганхангай хорооллыг дулаан, цахилгаан эрчим хүчээр хангах /Архангай, Эрдэнбулган сум/
Tender number: ХААГ-2014-XXVI.1.35
Government agency for Policy coordination on State property эрх бүхий тендерт оролцогчдоос Булганхангай хорооллыг дулаан, цахилгаан эрчим хүчээр хангах /Архангай, Эрдэнбулган сум/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын аль нэг жил нь санал болгож буй үнийн дүнгийн 30%-с доошгүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сангаас тендерт оролцогчдын татвар төлөлт, санхүүгийн тайлангаас шаардлагатай мэдээллийг шалгана. Энэ тендерт сүүлийн 2 жил буюу 2012 он, 2013 онуудын санхүүгийн тайланг шалгана.
- Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилийн аль нэг жилийн хугацаанд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна. Ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана.
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:
Зураг төсөл боловсруулах байгууллага нь: 1.3.1: Дулааны шугам гол сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг, 1.3.3: Цахилгаан дамжуулах гол шугам, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг /35 кВ хүртэл/ боловсруулах тусгай зөвшөөрөлтэй байх. Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь: 03.5.1: 115-250°С температуртай, 0.7-16.0кгх/см2 даралттай дулааны шугам хоолой, ЦТП-ны угсралт, засвар, 03.2.3: 04-35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт засвар ажил үйлчилгээ гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байна.
Тендерийг 2014 оны 05-р сарын 12 -ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 05-р сарын 12 -ний өдрийн 14 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435