cover

Date: 2014-08-26
Tender last date: 2014-09-25
Tender name: Цэцэрлэгийн барилга, 100 ор /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг , 13 дугаар хороо/
Tender number: ХААГ-2014-XVII.1.1.175

Government agency for Policy coordination on State property эрх бүхий тендерт оролцогчдоос Цэцэрлэгийн барилга, 100 ор /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг , 13 дугаар хороо/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй байна.
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн аль нэг жилд доод тал нь нэг удаа тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна. Ажил гүйцэтгэсэн гэрээ болон хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 1.2.1, 2.1.1, 2.1.2, 2.2.1, 2.2.2 /хуучнаар 2.2.2, 2.2.4, 2.2.9 заалтууд хамаарна/
Тендерийн хамт 9500000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 09-р сарын 25 -ний өдрийн 09 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 09-р сарын 25 -ний өдрийн 10 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435

Tender Winners

# Company name Tender Classification Contract Amount Contract Date

Tender Participant

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 Комптреид ХХК Багц 1 918,167,309₮ 586,059,747 төгрөгөөр гүйцэтгэсэн СХД-ийн 2 дугаар хорооны Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга угсралтын ажлын гэрээ байгаа боловч хүлээлгэж өгсөн акт байхгүй Дулааны инженер Б.Амгалан, Хөдөлмөр хамгаалалын инженер Н.Батжаргал нарын НД8-ын тодорхойлолт байхгүй. 2015 оны 06 дугаар сарын эхний 7 хоног гэж ирүүлсэн нь шаардлагад нийцэхгүй байна. Гэрээний эхлэл, хүргэлт, угсралт зэрэг чухал үе шатанд шаардсан хугацааг биелүүлээгүй.
2 Идэр чандмань ХХК Багц 1 950,000,000₮
Хөнгөлөлттэй үнэ: 940,500,000₮
Ажил гүйцэтгэж дуусах хугацаа нь 2015 оны 08 дугаар сарын 30 гэж ирүүлсэн нь шаардлагад нийцэхгүй байна. Гэрээний эхлэл, хүргэлт, угсралт зэрэг чухал үе шатанд шаардсан хугацааг биелүүлээгүй.
3 Самосон ХХК Багц 1 948,665,501₮ 2.1.1: Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт тусгай зөвшөөрөл байхгүй. 645,972,000 төгрөгөөр гүйцэтгэх Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдаж буй 20 машины автогражийн ажлын гэрээ байгаа боловч хүлээлгэж өгсөн акт байхгүй. 80 хоногт хийж гүйцэтгэхээр санал ирүүлсэн нь шаардлагад нийцэхгүй байна. Зураг төсөл боловсруулах байгууллагатай зураг төсөл боловсруулах гэрээг байгуулаагүй. Гэрээний эхлэл, хүргэлт, угсралт зэрэг чухал үе шатанд шаардсан хугацааг биелүүлээгүй.
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.