cover

Date: 2016-04-06
Tender last date: 2016-05-18
Tender name: Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам, 5.2 км, /Завхан, Улиастай сум/
Tender number: ХААГ-2016/ХБ-01

Government agency for Policy coordination on State property эрх бүхий тендерт оролцогчдоос Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам, 5.2 км, /Завхан, Улиастай сум/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2013-2015 он Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын нийлбэр дүнгийн дундаж нь төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн үнийн дүнгийн 10 хувиас доошгүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагатай бөгөөд санхүүгийн тайлангаас шаардлагатай мэдээллийг шалгана. Энэ тендерт сүүлийн 3 жил буюу 2013,2014, 2015 онуудын санхүүгийн аудитаар баталгаажиж нотариатаар гэрчлүүлсэн тайланг ирүүлнэ..
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2013, 2014,2015 онд төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй барилгын ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байна. Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн комиссын актыг хавсаргана./Зөвхөн цементбетон, асфальтбетон хучилттай 4 км-ээс доошгүй урттай автозам барьсан ажлыг ижил төстэй ажилд тооцно/
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Дараах тусгай зөвшөөрөл шаардлагатай.Үүнд: Авто замын барилга Цементбетон, асфальтбетон,12 у/м хүртлэх замын ус зайлуулах байгууламж 3.7.1.4. ЗБ-1-4 /5-15 км хүртэл/ Түншлэл болон туслан гүйцэтгэгч нь өөрийн гүйцэтгэх ажил үүргийн дагуу тусгай зөвшөөрөлтэй байна.
Тендерийн хамт 37000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 05-р сарын 18 -ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 05-р сарын 18 -ний өдрийн 14 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435

Tender Winners

# Company name Tender Classification Contract Amount Contract Date
1 Төгс зам ХХК Багц 1 3,218,080,176₮ 0000-00-00

Tender Participant

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 Дэвжих Эрдэнэ Багц 1 3,206,582,558₮ 1.“Хүй долоон худгийн авто зогсоолын ажил” болон “УБ-Зуунмод чиглэлийн 8,24 км замын ээлжит засварын ажил”--ыг ижил төстэй ажил дээр санал болгосон нь “Зөвхөн цементбетон, асфальтбетон хучилттай 4 км-ээс доошгүй урттай автозам барьсан ажлыг ижил төстэй ажилд тооцно” гэсэн шаардлагыг хангахгүй байна. 2.Тайлбан инженерээр Авто замын инженер Ц.Балдангомбыг санал болгосон бөгөөд Ц.Балдангомбо нь 2013 оны 6 дугаар сарын 20-нд ШУТИС-ийг төгссөн 2014 оны 1 дүгээр сарын 2-нд танай компанид ажилд орсон байна. Мөн хэмжилтийн инженер Ц.Ганхуяг нь нь 2013 оны 6 дугаар сарын 11-нд ШУТИС-ийг төгссөн 2014 оны 1 дүгээр сарын 2-нд танай компанид ажилд орсон.байна. Энэ нь дээрх инженерүүдийн ажлын туршлага 3 жил гэсэн шаардлагыг хангахгүй байна. 3.ИТА нь тухайн компанид 12 сараас доошгүй хугацаанд ажилласан байх нийгмийн даатгалын НД8 маягтыг бөглөж ирүүлээгүй тул шаардлага хангахгүй. /Зөвхөн 2016 оны 4 дүгээр сар буюу нийт 1 сарын НД8 маягтыг ирүүлсэн байна./ 4.Тухайн төслийн асфальтбетон хучилт хийх үеийн технологийн картыг ажил гүйцэтгэх үеийн гадна темпратуртай хэрхэн уялдан гүйцэтгэхийг ирүүлэх /гадна агаарын темпратур, чийгшлийг өнгөрсөн жилийн байдлаар тооцно/-ирүүлээгүй. 5.Техникийн тодорхойлолтод заагдсан шаардлагыг тухайн шалгарсан компани биелүүлээгүй нөхцөлд захиалагчийн төлөөлөгч эрхийнхээ дагуу ажлыг зогсоож зөрчлийг арилгуулсны үндсэн дээр ажлыг үргэлжлүүлэх тул зөвшөөрсөн албан тоот ирүүлэх-ирүүлээгүй
2 Бумбат даваа Багц 1 3,318,769,808₮ “Бумбат даваа” ХХК,”Эрдэнэ зам” ХХК-ийн түншлэлд 1.Түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн “Бумбат даваа” ХХК нь 3.7.1.1.5 ЗБ-1-5 /5 км хүртэл хатуу хучилттай авто зам барих/ тусгай зөвшөөрөлтэй байгаа нь 3.7.1.4. ЗБ-1-4 /5-15 км хүртэл хатуу хучилттай авто зам барих/ гэсэн тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангахгүй байна. 2.ТОӨЗ 6.1-т заасны дагуу тооцож үзэхэд Түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн “Бумбат даваа” ХХК нь сүүлийн 3 жил буюу 2013, 2014,2015 онд дор хаяж нэг удаа цементбетон, асфальтбетон хучилттай 1,6 км-ээс доошгүй урттай авто зам барьсан байх туршлагатай байж “ижил төстэй ажлын шаардлага буюу ТОӨЗ 5.3 (б)” хангах ёстой. Гэвч энэ шаардлагыг хангах ажил санал болгоогүй байгаа нь шаардлага хангахгүй байна.
3 Самосон ХХК Багц 1 3,402,023,612₮ “Самосон”ХХК, “Завхан АЗЗА” ТӨХК-ийн түншлэлд 1.“Самосон” ХХК-ийн ерөнхий инженерээр санал болгож буй Ч.Сүхбаатар болон “Завхан АЗЗА” ТӨХК-ийн ерөнхий инженерээр санал болгож буй Г.Батсайхан нарын ядаж аль нэг нь мэргэшсэн инженер байх нотлох баримтыг /мэргэшсэн инженерийн гэрчилгээ/ ирүүлээгүй байгаа нь шаардлага хангахгүй байна. 2.Түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн “Самосон”ХХК, өөрийн эзэмшлийнх техник хэрэгслэлийн гэрчилгээг ирүүлээгүй нь “...Техник хэрэгслэлийн гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэсэн шаардлагыг хангахгүй. 3.ИТА нь тухайн компанид 12 сараас доошгүй хугацаанд ажилласан байх нийгмийн даатгалын НД8 маягтыг бөглөж ирүүлээгүй тул шаардлага хангахгүй. / Түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн “Самосон”ХХК 2015 оны 11,12 дугаар сар 2016 оны 1,2,3,4 дүгээр сар буюу нийт 6 сарын НД8 маягтыг ирүүлсэн байна. Түншлэлийн гишүүн “Завхан АЗЗА” ТӨХК 2015 оны 11, 12 дугаар сарын 2016 оны 1,2,3 дугаар сар нийт 5 сарын НД 8 маягтыг ирүүлсэн байна./ 4.ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ (ТББ-ын 4 дүгээр бүлэгт заасан)- ирүүлээгүй
4 Тэнгэр Уул Констракшн Багц 1 3,639,110,260₮
Хөнгөлөлттэй үнэ: 3,457,154,747₮
“Тэнгэр уул констракшн” ХХК,”Мотор сервис” ХХК-ийн түншлэл 1.ТОӨЗ 6.1-т заасны дагуу тооцож үзэхэд Түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн “Тэнгэр уул констракшн” ХХК нь сүүлийн 3 жил буюу 2013, 2014,2015 онд дор хаяж нэг удаа цементбетон, асфальтбетон хучилттай 1,6 км-ээс доошгүй урттай авто зам барьсан байх туршлагатай байж “ижил төстэй ажлын шаардлага буюу ТОӨЗ 5.3 (б)” хангах ёстой. Гэвч энэ шаардлагыг хангах ажил санал болгоогүй байгаа нь шаардлага хангахгүй байна. /2012 оны 06 дугаар сарын 29-нд байгуулсан “Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын барилгын ажил гүйцэтгэх” гэрээ ирүүлсэн боловч ажил хүлээлгэж өгсөн акт ирүүлээгүй. Мөн гэрээ нь 2012 онд байгуулагдсан тул сүүлийн 3 жил буюу 2013, 2014,2015 онд дор хаяж нэг удаа цементбетон, асфальтбетон хучилттай зам барьсан байна гэсэн шаардлагыг хангахгүй. Зөвхөн 2015 онд 400м хатуу хучилттай зам барьсан гэрээ, акт ирүүлсэн нь шаардлага хангахгүй байна./ 2.Техникийн тодорхойлолтод заагдсан шаардлагыг тухайн шалгарсан компани биелүүлээгүй нөхцөлд захиалагчийн төлөөлөгч эрхийнхээ дагуу ажлыг зогсоож зөрчлийг арилгуулсны үндсэн дээр ажлыг үргэлжлүүлэх тул зөвшөөрсөн албан тоот ирүүлэх-ирүүлээгүй
5 "Тэмүүн холдинг"ХХК Багц 1 3,239,967,806₮ 1.Зөвхөн цементбетон, асфальтбетон хучилттай 4 км-ээс доошгүй урттай автозам барьсан ажлыг ижил төстэй ажилд тооцно” гэсэн шаардлагыг хангахгүй байна. /Танай компанийн хувьд санал болгож буй ажлын хэмжээ нь дээд тал 3,8 км байгаа нь шаардлага хангахгүй байна./ 2.ерөнхий инженерээр санал болгож буй Батбаяр нь танай байгууллагын ажилтан биш тул тухайн байгууллагдаа 2-оос доошгүй жил ажилласан байна гэсэн шаардлагыг хангахгүй байна.
6 Алтайн зам ХК Багц 1 3,336,493,902₮ хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн тул “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 27.4-д заасны дагуу шаардлагад нийцээгүй.
7 Си Эф Си Групп Багц 1 3,197,445,999₮ 1. ИТА нь тухайн компанид 12 сараас доошгүй хугацаанд ажилласан байх нийгмийн даатгалын НД8 маягтыг бөглөж ирүүлээгүй тул шаардлага хангахгүй. /Зөвхөн 2016 оны 1,2,3,4 дүгээр сар буюу нийт 4 сарын НД8 маягтыг ирүүлсэн байна./ 2.Техникийн тодорхойлолтод заагдсан шаардлагыг тухайн шалгарсан компани биелүүлээгүй нөхцөлд захиалагчийн төлөөлөгч эрхийнхээ дагуу ажлыг зогсоож зөрчлийг арилгуулсны үндсэн дээр ажлыг үргэлжлүүлэх тул зөвшөөрсөн албан тоот ирүүлэх-ирүүлээгүй.
8 Бэстрөүд групп Багц 1 3,325,693,117₮ 1.Тухайн төслийн асфальтбетон хучилт хийх үеийн технологийн картыг ажил гүйцэтгэх үеийн гадна темпратуртай хэрхэн уялдан гүйцэтгэхийг ирүүлэх /гадна агаарын темпратур, чийгшлийг өнгөрсөн жилийн байдлаар тооцно/-ирүүлээгүй 2. Техникийн тодорхойлолтод заагдсан шаардлагыг тухайн шалгарсан компани биелүүлээгүй нөхцөлд захиалагчийн төлөөлөгч эрхийнхээ дагуу ажлыг зогсоож зөрчлийг арилгуулсны үндсэн дээр ажлыг үргэлжлүүлэх тул зөвшөөрсөн албан тоот ирүүлэх-ирүүлээгүй 3.ерөнхий инженерээр санал болгож буй Б.Мөнхзулын мэргэшсэн инженер байх нотлох баримтыг /мэргэшсэн инженерийн гэрчилгээ/ ирүүлээгүй байгаа нь шаардлага хангахгүй байна.
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.