Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албатай хамтран “Төрийн цахим худалдан авах системийн тухай болон ХАА-ны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага ”сэдэвт сургалтыг 2016 оны 11 сарын 18-нд ЗДТГ-ын 202 тоот хурлын танхимд зохион байгууллаа. Сургалтанд Төрийн болон төрийн өмчит ААНБ-ын удирдлага, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо. Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны алба 2016 онд 4 тэрбум 144 сая 900 мянган төгрөгний улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 15 төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг 100 хувь цахимаар зохион байгуулсан байна.Тендерийг цахимаар зохион байгуулсанаар:

  1. Худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан олон нийтийг Засгийн газрын худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллээр хангаж, тендер шалгаруулалтын илтод байдлыг бий болгон шалгарсан болон шалгараагүй үндэслэлийг нийтэлж байна.
  2. Худалдан авах ажиллагааны газарт зохион байгуулагдаж байгаа тендерийн хяналтын төсвийг цахим хуудсанд илтод байршуулан олон нийтэд мэдээлж байгаа бөгөөд энэ нь хэт өндөр төсөвтэй тендерийн санал ирж, тендер хүчингүй болохоос сэргийлэх, оролцогчдын үнийн санал хяналтын хязгаараас зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү гарахгүй болж байгаа нь улсын төсвийн хөрөнгийг хэмнэхэд чухал ач холбогдолтой болсон.
  3. Худалдан авах ажиллагаанд оролцогчид худалдан авах ажиллагааны баримт бичгийг үнэ төлбөргүйгээр цахим системээс татан авдаг болсноор тендерт оролцоход ААН-ээс гардаг зардал багассан.
  4. Төрийн байгууллагын тендер шалгаруулалт зохион байгуулах болон тендерийн материалыг архивлах хадгалахад гарах зардал буурч, төсвийн үр ашгийг нэмэгдүүлсэн. Тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийн саналын материал цахим хэлбэрээр хадгалагддаг болсон зэрэг олон давуу талтай.

МУ-ын ЗГ-аас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд Төрийн цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн систем шинэчлэгдэж байгаа бөгөөд 2017 оноос эхлэн төрийн бүх худалдан авалтууд цахим хэлбэрт шилжих юм.

МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН АЛБА