Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, холбогдох хэлтсийн дарга удирдлагуудын хамтаар Дорноговь аймагт ажиллаж байна. “Замын-Үүд дулааны станц” ТӨҮГ-ын үйл ажиллагааг эхлүүлэх, өвөлжилтийн бэлэн байдлыг хангах чиглэлээр Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яамны төлөөллийн хамтаар Дорноговь аймаг, Замын-Үүд сумын засаг дарга, холбогдох удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтаас тус сумын ус хангамж, ариутгал татуурга, дулааныг хариуцагч "Чандмань бадрал" ХХК /ОНӨҮГ/ -ийг “Замын-Үүд дулааны станц” ТӨҮГ-т нэгтгэх, үйл ажиллагааг нь жигдрүүлэх чиглэлээр судалгааг хийж газрын хурлаар хэлэлцүүлэхээр тогтлоо. Мөн тус аймгийн Дорноговь АЗЗА ТӨХК, Замын-Үүд суманд байрлах "Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж" ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.