Засгийн газрын 2014 оны 232 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор “Архангай АЗЗА” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй “Замчин” зочид буудал (зорчигчийн байр)-ын барилга, өрөмдмөл худаг, уурын зуух, дулаан бохирын шугамын байгууламжийг буудлын зориулалттай хөрөнгийн хамт худалдах нээлттэй дуудлагын худалдааг дахин зохион байгуулахаар шийдвэрлэв.

1.Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга: “Замчин” зочид буудал нь Архангай аймгийн төв, Эрдэнэбулган сумын 1-р баг Мааньтын ар хэмээх газарт байрладаг.

Буудлын барилга нь зочид буудал, зоогийн газар, сауны зориулалтаар 2000 онд ашиглалтад орсон, бетон суурьтай, хүрмэн блокон 2 давхар, нийтийн эзэмшлийн 850.0 м.кв талбайтай, үүнээс ашигтай талбай нь 740.0 м.кв, өрөмдмөл худаг, уурын зуухны барилгатай, блокон хашаатай, 2299,83 м.кв бүхий газартай. 

2.Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл

Дуудлагын худалдаа болох хугацаа

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11.00 цагт

Дуудлагын худалдаа болох газар

Засгийн газрын 9 дүгээр байрны 2 давхарт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлын танхимд

Худалдах доод үнэ

414,995,616.00 төгрөг /Дөрвөн зуун арван дөрвөн сая есөн зуун ерэн таван мянга зургаан зуун арван зургаан төгрөг/

Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ

Худалдах доод үнийн 15 хувь буюу 62,249,342.40 төгрөг /Жаран хоёр сая хоёр зуун дөчин есөн мянга гурван зуун дөчин хоёр төгрөг дөчин мөнгө/

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

Дэнчинг байршуулах данс

Хүлээн авагч байгууллага: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Дансны дугаар: 900011404

Дансны нэр: Төрийн сан

 

3.Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11.00 цаг хүртэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 212 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн байх, худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ний хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.

4.Худалдах үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл авах

Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч “Архангай АЗЗА” ТӨХК дээр очиж үзэж болох бөгөөд дуудлагын худалдааны журам, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 62263600 утсаар болон цахим хуудаснаас авна уу.

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР