Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан хаагчдад Европын холбооны Монгол Улсын стандарчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд “Хээл хахуулийн эсрэг менежментийн тогтолцоо ISO 37001:2016” Олон улсын стандартыг танилцуулах сургалт энэ сарын 20-ны өдөр боллоо. Сургалтанд Европын холбооны эксперт Александр Лукин ирж лекц уншлаа. Уг сургалтын хүрээнд авлига, хээл хахуулийн ялгаа болон авлига, хээл хахууль авах нөхцөл хэрхэн үүсэх,  түүнээс хэрхэн зайлсхийх, баримтлах зарчим, 2016 оны 10 сард батлагдсан “Хээл хахуулийн эсрэг менежментийн тогтолцоо ISO 37001:2016” Олон улсын стандартыг танилцуулав. Энэхүү  Олон улсын стандартыг манай улс удахгүй нэвтрүүлэх юм. Сургалтын үеэр албан хаагчид Европын холбооны эксперт Александр Лукинээс сонирхсон асуултаа асууж, хариулт авч, харилцан ярилцсан үр өгөөжтэй сургалт боллоо.