Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 17-ны өдрийн хуралдааны 41 дүгээр тэмдэглэлд “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай” тусгасан. Уг тэмдэглэлд Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон удирдлагуудын цалин хөлс, урамшууллын хэмжээг өөрчлөн нэг сарын 5-10 сая төгрөгний цалин хөлсний хэмжээг 30 хувиар бууруулахаар заасны дагуу энэ шатлалд хамрагдах цалинтай 13 хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын цалинг бууруулж 2016 онд 362,7сая төгрөг, 2017 онд 980,1 сая төгрөгийн хэмнэлт гаргах юм.
Ийнхүү эдийн засгийн хүндрэл болон өмнөх онуудын төсвийн санхүүгийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах ажлын хүрээнд удирдах албан тушаалтнуудын цалин хөлс, урамшууллыг бууруулж, цаашид төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан болон төлөөлөн удирдах зөвлөлийн цалин хөлс, урамшууллын хэмжээг тогтоохдоо байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, ашигт ажиллагааны түвшинтэй уялдуулан зохистой байдлаар тогтоох чиглэл өгч ажиллаж байна.
ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР