Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “5.2.2.Төсөл, тендерийн шалгаруулалтыг олон нийтэд ил тод болгож “Шилэн тендер шалгаруулалт” бодлого хэрэгжүүлнэ.” гэж заасны дагуу Төрийн цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн систем шинэчлэгдэж, энэ оны худалдан авах ажиллагаа Худалдан авах ажиллагааны нэгдсэн цахим систем /www.tender.gov.mn/-ээр зохион байгуулагдаж эхлээд байна. Уг шинэчлэлттэй холбогдуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Сангийн яам болон Дэлхийн банктай хамтран шинэ системийн танилцуулга, сургалт, өдөрлөгийг 2016 оны 12 дугаар сарын 21-ээс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа.

        Сургалтанд хамрагдагсдын тоог хүснэгтээр үзүүлбэл:

Байгууллагын нэр Оролцсон байгууллагын тоо Оролцсон төлөөллийн тоо Огноо
1 Төрийн захиргааны төв байгууллагууд 13 26 2016.12.21
2 Засгийн газрын агентлагууд 26 49 2016.12.21
3 УИХ-ын харьяа байгууллагууд 6 19 2016.12.21
4 Нийслэл, дүүргийн худалдан авах ажиллагааны нэгжүүд 10 33 2016.12.22
5 Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүд 75 81 2016.12.23
    Нийт 201 208

        Уг сургалттай холбоотойгоор цаашид авч хэрэгжүүлэх ажлын тухайд 2017 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарыг дуустал хугацаанд Монгол Улсын 21 аймагт “Худалдан авах ажиллагааны нэгдсэн цахим систем”-ийн болон “Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох” сургалтуудыг дээр дурдсан байгууллагуудтай хамтран тус тус зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

                                                                                          МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН АЛБА