Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд өнгөрсөн хугацаанд алдагдалтай ажиллаж байсан асуудалд дүгнэлт хийж төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн менежментийг сайжруулахын тулд шат дараатай арга хэмжээ авахыг УИХ-ын 69 дүгээр тогтоол, Засгийн газрын 41 дүгээр тэмдэглэлийн дагуу төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудад шат дараатай арга хэмжээ авч байна. Тухайлбал 2015 онд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн төрд төвлөрсөн ногдол ашиг 5,5 тэрбум төгрөг байсан бол 2016 онд 7,4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэж, одоогийн байдлаар 6,3 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдэд өр авлагыг бууруулах, ашигт ажиллагааны түвшин нэмэгдүүлэх, өгөгдсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцох тооцох, 2017 онд ашигтай ажиллах чиглэл өгч, хэрэгжилтийг хангах боломж, нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн энэ оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлахдаа оновчтой, хэмнэлттэй, үр ашигтай байх зарчмыг баримтлан ажилласнаар 8,5 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт хийгдэж байна.     

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР