Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 20 дугаар тэмдэглэлээр “Орон нутгийн өмчит компаниудад шалгалт хийх, дүнг танилцуулах” үүргийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт өгсний дагуу тус газрын даргын 2017 оны А/4 дүгээр тушаалаар “Ажлын хэсэг” байгуулагдан 21 аймгийн орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, орон нутгийн өмчит болон орон нутгийн оролцоотой компаниудын үйл ажиллагаатай танилцан, шалгалт хийж, ерөнхий мэдээлэл болон эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдээр судалгаа хийж, нэгтгэн ажиллалаа.

Судалгаанд орон нутгийн өмчит болон оролцоотой 18 хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК), 3 хувьцаат компани (ХК) , 1 нөхөрлөл, 138 үйлдвэрийн газар (ОНӨҮГ) нийт 160 хуулийн этгээд хамрагдлаа.

2016 оны тайлангаар нэгтгэлд хамрагдсан 160 хуулийн этгээдэд 5606 ажилтан, албан хаагч ажиллаж 105.6 тэр бум төгрөгийн орлого олж, 111.9 тэрбум төгрөгийн зардал гарган 7.9 тэр бум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Судалгаанд хамрагдсан 160 аж ахуй нэгжээс 94 хуулийн этгээд буюу 60 хувь нь алдагдалтай ажилласан байна.


ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР