2017 оны 3 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Нийслэлийн өмчийн харилцааны газар болон 21 аймгийн Орон нутгийн өмчийн газрууд Орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2016 оны үндсэн хөрөнгийн хөдлөл, өөрчлөлтийн тайлан, захиргааны статистик  мэдээ, бусад судалгааны мэдээллийг жилийн эцсийн санхүүгийн тайлангийн хамт нэгтгэж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ажиллалаа.

Энэхүү хугацаанд тус газар нь Орон нутгийн өмчийн газруудын 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлантай нь тулган хүлээн авах, нэгтгэх, Захиргааны статистикийн зарим мэдээллийг /ТӨ-1, ТӨ-2, ТӨ-3, ТӨ-5, ТӨ-13.1, ТӨ-13.2, ТӨ-14/ нэгтгэн Үндэсний статистикийн хороонд 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр буюу хуулийн хугацаандаа багтаан хүргүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Мөн 2017 оны 3 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд 21 аймгийн Орон нутгийн өмчийн газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 9 дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 100 гаруй мэргэжилтэн, албан хаагчдад ”Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн мэдээллийн систем”, “Цахим худалдан авах ажиллагааны  нэгдсэн систем”-ийн ашиглалт,  Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын тухай болон Орон сууц хувьчлах товчооны журам, Орон нутгийн өмч хувьчлалын зөвшилцөл, Компанийн засаглал, Төрийн өмчийн болон худалдан авах ажиллагааны талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хууль, эрх зүйн актад орсон өөрчлөлт, нягтлан бодох бүртгэлийн ОУ-ын стандарт, түүний хэрэглээ цаашид анхаарах асуудал зэрэг сэдвээр сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллалаа.

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР