Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, санхүү, хуулийн мэргэжилтнүүд болон ТУЗ-ийн дарга, гишүүд, менежерүүдэд шат дараатай сургалт явуулж байна.
“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2017” өдөрлөгийн хүрээнд төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлууд, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нар, хуулийн болон худалдан авах ажиллагааны мэргэжилтнүүдэд цуврал сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Уг цуврал сургалтаар одоо мөрдөгдөж байгаа хууль, журмын талаар танилцуулахаас гадна хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг авч, төрийн болон орон нутгийн менежмент, компанийн засаглал, нийгмийн хариуцлалыг сайжруулах талаар сургалт өгч, харилцан мэдээлэл, туршлага солилцож, олон улсын шилдэг туршлагаас хуваалцлаа.
Цаашид төрийн болон орон нутгийн өмчийн компанийн дэд дарга, хэлтсийн дарга зэрэг менежерүүдэд шаталсан сургалтыг хийхээр төлөвлөөд байгаа юм.