Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хэлтэс, албадын дунд “Шилжин явах цом”-ын төлөө спортын тэмцээн 2017 оны 4 дүгээр сарын сарын 28, 29-ний өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Уг тэмцээн шатар /эр, эм/, ширээний теннис /эр, эм/, сагсан бөмбөг /холимог/, гар бөмбөг /холимог/ төрлөөр явагдсан.
Шатрын эрэгтэй төрөлд Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Н.Ган-Эрдэнэ, эмэгтэй төрөлд Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Нансалмаа, теннисний эрэгтэй төрөлд Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Ц.Шинэхүү, эмэгтэй төрөлд Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Д.Эрэвгийлхам нар түрүүлжээ.
Сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн өрсөлдөөнтэй болж, сагсан бөмбөгийн холимог төрөлд Захиргаа, хууль зүйн хэлтэс тэргүүлж, Бодлого төлөвлөлт, удирдлагыйн хэлтэс, Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсүүд удаалав.
Гар бөмбөгийн төрөлд Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийнхэн хошуучилж, Захиргаа, хууль зүйн хэлтэс хоёрдугаар байранд, гуравдугаар байранд Худалдан авах ажиллагааны хэлтэс орлоо.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын “Шилжин явах цом”ыг 12 оноогоор Захиргаа, хууль зүйн хэлтсийн баг гардан авсан юм.
ТӨРИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР