Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн хүрээнд  2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатарын талбайд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар явуулж буй үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулна.

Уг өдөрлөгт “МИАТ”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Авто тээврийн үндэсний төв”, “Мэдээлэл хобооны сүлжээ”, “Монгол шуудан”, “Мэдээлэл технологийн үндэсний парк”, “Монголын цахилгаан холбоо”, “Хөрөнгийн бирж” зэрэг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газруудаас гадна Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар оролцох юм.

Өдөрлөгийн үеэр санхүүгийн ил тод байдлыг ханган холбогдох мэдээллээ танилцуулах, иргэдэд төрийн үйлчилгээг газар дээр нь нэг цэгээс үзүүлэх, хууль эрх зүйн зөвлөгөө өгч, мэдээлэл арга зүйгээр хангах зэрэг үйлчилгээ үзүүлнэ.