Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөлөл 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгийн бирж групп” болон “Номура судалгааны хүрээлэн”-ийн хамтарсан багийн төлөөлөгчидтэй уулзаж, хөрөнгийн бирж болон төрийн өмчит компаниудын хувьчлалын талаар санал солилцлоо.
Сангийн яам Европын Сэргээн Босголт Хөгжлийн банктай хамтран “Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн стратеги боловсруулах” техник туслалцааны төсөл хэрэгжүүлэх гэрээг байгуулан ажиллаж байна. Төслийн зөвлөх байгууллагаар “Японы хөрөнгийн бирж групп” болон “Номура Судалгааны хүрээлэн”-ийн хамтарсан баг шалгарч, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн оролцогч байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж байгаа юм.
Энэ хүрээнд хамтарсан багийнхан Сангийн яам, Монгол банк, Худалдаа Хөгжлийн банк, Хаан банк, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар зэрэг олон газрын төлөөлөлтэй уулзаж, өнөөгийн Монгол Улс дахь хөрөнгийн биржийн зах зээл болон, хувьчлалын талаар санал бодлоо солилцжээ.