Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8, 29 дүгээр зүйл, 30 дугаар зүйлийн 2, 31 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсгийг тус тус үндэслэн Төрийн тусгай хамгаалалтын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй элэгдлээрээ анхны өртгөө нөхсөн 7 ширхэг автомашины дуудлагын худалдаа 2017 оны 5 дугаар сар 26-ны өдрийн 10.00 цагт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт боллоо.

Дуудлагын худалдаанд давхардсан тоогоор 40 гаруй оролцогч оролцож, 7 ширхэг автомашиныг 5,3 сая төгрөгөөс эхэлж дуудан 17,5 сая  төгрөгөөр худалдлаа. Үндсэн хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдаж олсон орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх юм.

Уг дуудлагын худалдаагаар худалдаж авсан автомашины үнийг Төрийн болон орон нутгийн тухай хуулийн 43.5 дах хэсэгт заасны дагуу 14 хоногийн дотор төлөхгүй бол худалдан авах эрх дуудлагын худалдаанд удаах үнэ санал болгосон оролцогчид шилжинэ.