Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, 2, 66 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус үндэслэн “Хөдөө аж ахуйн бирж” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2015-2016 оны үйлдвэрлэл, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ.

Шалгалтын дүнгээр тус компани 2015 онд 1 тэрбум, 2016 онд 191 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Байгууллага, иргэдтэй эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй 1042,9 сая төгрөгийн үр ашиггүй гэрээ байгуулсан, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох журмыг зөрчин 849,9 сая төгрөгийн худалдан авалт хийсэн, төлөвлөгөөнд тусгагдаагүй, компанийн үйл ажиллагаанд хамааралгүй 42,5 сая төгрөгийн үргүй зардал гаргасан байна. Мөн  Төрийн өмчийн хорооны 2015 оны 699 дүгээр тогтоолын 5 дахь заалтыг зөрчин хувьцаа гаргалттай холбоотой 537,8 сая төгрөгийг хувьцааны нэмэлт орлогоос санхүүжүүлсэн, “Булган брокерын пүүс” ХХК-тай байгуулсан гэрээ хэрэгжээгүй байхад компаниас 42,1 сая төгрөгийг шилжүүлсэн зэрэг нийт 2538,9 сая төгрөгийн зөрчил, дутагдал илэрсэн байна.

Дээрх зөрчил, дутагдлыг арилган, биелэлтийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар ирүүлэхийг үүрэг болголоо.