төсөл

 

                        МОНГОЛ УЛСЫН

ЗАСГИЙН ГАЗРЫН  ХУРАЛДААНЫ

ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны ... дугаар сарын...-ний өдрийн хуралдааны ..... дүгээр тэмдэглэлд:

“ХЭЛЭЛЦСЭН нь:

Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

 

Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж Улсын Их Хуралд өнгөн мэдүүлэхийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Ц.Ням-Осор)-т тус тус даалгав.” гэжээ.

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                    Төсөл

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

 

 

201… оны . .дугаар

сарын. .-ны өдөр                 Дугаар                           Улаанбаатар хот

 

 

 

 

Төрийн өмчөөс орон нутгийн өмчид

эд хөрөнгө шилжүүлэх тухай

 

 

            Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

            Төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтыг хавсралтын ёсоор баталсугай.

 

 

 

 

 

                                                            ГАРЫН  ҮСЭГ

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                ТАНИЛЦУУЛГА

 

                                                            Төрийн өмчөөс орон нутгийн      өмчид

                                                            эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын

                                                            тогтоолын төслийн тухай

 

УИХ-ын тогтоолын төслийн хавсралтад холбогдох байгууллагуудын хүсэлтээр  төрийн өмчөөс орон нутгийн өмчлөлд нийт 23,278,401.05 мянган төгрөгийн дараах эд хөрөнгийг шилжүүлэхээр тусгалаа. Үүнд: 

 

  • Архангай аймгийн Хайрхан сум дахь Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн барилгыг орон нутгийн өмчид шилжүүлэх;

Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулиар уг барилгын төсөв батлагдаж 2016 онд ашиглалтад орсон бөгөөд аймгийн Засаг даргын хүсэлтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд дэмжсэн.

 

  • Аймгууд дахь Хөдөлмөрийн хэлтсүүд татан буугдсан тул дансанд нь бүртгэлтэй байсан зарим автомашиныг Архангай, Баян-Өлгий, Говь-Сүмбэр, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв (2 ширхэг автомашин), Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн өмчид шилжүүлэх;

Эдгээр автомашиныг ашиглалтыг сайжруулах зорилгоор аймгууд дахь Орон нутгийн өмчийн газруудад хүлээлгэн өгсөн бөгөөд уг асуудлыг ТӨБЗГ-ын хурлын тэмдэглэлээр дэмжсэн болно.

 

  • Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говь-Сүмбэр, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн  Байгаль орчны газруудын үндсэн болон эргэлтийн хөрөнгийг цогцолбороор нь холбогдох аймгийн өмчид шилжүүлэх;

                Монгол Улсын Төсвийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 58 дугаар зүйлийн дагуу байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх нь орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх чиг үүрэгт шилжсэн тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 34.2, 35.1.1 дэх заалтуудыг үндэслэн дээрх 15 аймгийн Байгаль орчны газрыг цогцолбороор нь орон нутгийн өмчид шилжүүлэх саналыг Байгаль орчин ногоон хөгжлийн сайд(хуучнаар) ирүүлсэн юм. Эдгээр саналыг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дэмжсэн байна. Үлдсэн 6 аймгийн Байгаль орчны газар нь орон нутгийн өмчид байдаг.

 

  • Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн Битүү захын барилгуудыг тухайн аймгийн өмчид шилжүүлэх;

Эдгээр аймгийн Битүү захын барилгыг түшиглэн орон нутгийн өмчит худалдаа үйлчилгээний төвийг байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлэн, зах дээр худалдаа эрхлэгчид болон хэрэглэгчдэд шаардлага хангасан, ая тухтай орчныг бүрдүүлэхийн тулд орон нутгийн өмчид шилжүүлэх хүсэлтийг аймгийн зүгээс гаргасан юм. Эдгээр барилгуудыг худалдах шийдвэр гарч байсан боловч орон нутгийн болон хувийн бизнес эрхлэгчдийн зүгээс хөрөнгө оруулалт хийсэн байна. Эдгээр захын барилгууд нь өнөөдрийн байдлаар ТӨБЗГ-ын дансанд бүртгэлтэй байна.

Баян-Өлгий аймгийн Битүү захын барилгын ашиглалтыг сайжруулах зорилгоор барилгын 60%-ийн орон нутгийн өмчид шилжүүлж худалдааны төвийн зориулалтаар ашиглах, 40%-ийг төрийн мэдэлд үлдээн, Автотээврийн төвийн зориулалтаар ашиглахаар аймгийн удирдлагуудтай тохирсон тул УИХ-ын тогтоолын төсөлд Баян-Өлгий аймгийн өмчид Битүү захын барилгын хэсэг буюу 60%-ийг шилжүүлэхээр тусгалаа.

 

  • Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоноос Улаанбайшинт дахь шалган нэвтрүүлэх цогцолбор хүртэлх 29.7 км урттай, 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 160, 250 кВА-ын хүчин чадал бүхий трансформаторын хамт иж бүрэн дэд станц, шугамыг Баян-Өлгий аймгийн өмчид шилжүүлэх;

               Эдгээр шугам, дэд станц нь Гаалийн ерөнхий газрын эзэмшилд байдаг боловч ашиглалт, үйлчилгээг Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар (орон нутгийн өмчит) хариуцдаг тул Баян-Өлгий аймгийн өмчлөлд шилжүүлж, мэргэжлийн байгууллагад эзэмшүүлэхээр тогтоолын төсөлд тусгалаа.

Энэ саналыг Гаалийн ерөнхий газар болон Баян-Өлгий Аймгийн ИТХ, Цахилгаан шугам сүлжээний газар дэмжиж байгаа болно.

 

  • Говь-Сүмбэр аймгийн Баянтал сум дахь Орон сууц буюу 105 дугаар байрны 5 дугаар орц нь Замын-Үүдийн чөлөөт бүсийн балансад бүртгэлтэй боловч “Талын илч”  орон нутгийн өмчит үйлдвэрийн газар ашиглаж байгаа тул орон нутгийн өмчид шилжүүлэх;

Энэхүү  хүсэлтийг Замын-Үүдийн чөлөөт бүсийн дэмжсэн бөгөөд Говь-Сүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 327,  Засаг даргаас мөн шилжүүлэн авах хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/357 дугаар албан бичгээр тус тус ирүүлсэн.

 

  • Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хуучин конторын барилгыг орон нутгийн өмчид шилжүүлэх;

Дархан-Уул аймгийн Засаг даргаас цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар орон нутгийн өмчид шилжүүлэн авах санал ирүүлснийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар дэмжсэн болно.

 

  • Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байршилтай, тус аймаг дахь Гаалийн газрын үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй 143808,02 мянган төгрөгийн үнэ бүхий сумын ЗДТГ-ын хуучин конторын барилгын 1 дүгээр давхарын урд хэсэг буюу 336 м2 талбай бүхий байрыг Дархан-Уул аймгийн өмчид шилжүүлэх;

Дархан-Уул аймаг дахь Гаалийн газар нь 2011 оноос Зоос банкны барилгыг эзэмших болсноор хуучин барилгыг нь Дархан-Уул аймгийн өмчлөлд шилжүүлэх боломжтой болсон юм. Уг байр нь Дархан сумын ЗДТГ-ын хуучин конторын барилгын 1 дүгээр давхрын урд хэсэг бөгөөд одоогийн байдлаар Дархан сумын ЗДТГ байрлан үйл ажиллагаа явуулж байна. Ийнхүү орон нутагт шилжсэнээр эзэмшиж буй байгууллага буюу Дархан сумын ЗДТГ-ын балансад бүртгэх боломжтой болно.

 

  • Дундговь аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийн байр болон дотуур байрыг орон нутгийн өмчид шилжүүлэх;

Дээрх барилгыг орон нутгийн өмчид авч ашиглах Дундговь аймгийн саналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд дэмжсэн болно.

 

  • Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн байрлаж байсан 2 давхар “Бизнес инкубатор төвийн барилга”-ыг орон нутгийн өмчид шилжүүлэх;

Уг барилга нь 400,0 сая төгрөгийн төсөвт өртөгөөр улсын төсвийн хөрөнгөөр баригдсан бөгөөд Увс барилга ХК-иас нэхэмжилж байгаа 70 сая төгрөгийн дутуу санхүүжилтийн асуудлаас шалгаалан бүртгэлд тусгаагүй байна. Энэ барилгыг орон нутгийн өмчид хүлээн авч санхүүжилтийн дутууг нөхөж төлөх, байргүй байгаа зарим төсвийн байгууллагыг байрлуулах саналыг Увс аймгийн Засаг дарга гаргасан бөгөөд уг асуудлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлаар дэмжсэн болно.

 

  • Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн дансанд бүртгэлтэй суудлын автомашиныг орон нутгийн өмчид шилжүүлэх;

Уг автомашиныг аймгийн Засаг даргын тамгын газар ашиглаж байгаа бөгөөд ББЭХС ТӨХК-ийн ТУЗ-ийн 2016.11.30-ны тогтоолоор аймагт шилжүүлэх саналыг дэмжсэн байна.

 

  • Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын конторын барилга /хуучин/-ыг орон нутгийн өмчид шилжүүлэх;

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Лабораторийн шинэ барилгыг 2016 оны 12 дугаар сард ашиглалтад хүлээн авсан бөгөөд хуучин барилгын орон нутгийн өмчид шилжүүлэн Боловсрол, соёл, урлагийн газарт эзэмшүүлэх орон нутгийн саналыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дэмжсэн байна.

 

  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам, зогсоол, гадна байрлах спорт цогцолборын нийт 5,009,144.4 төгрөгийн хөрөнгийг Нийслэлийн өмчлөлд шилжүүлэх;

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дээрх хөрөнгийг улсын төсвийн санхүүжилтээр барьсан бөгөөд нийслэлийн иргэд, хүүхэд залуучуудад нээлттэй ашиглуулж байгаа тул орон нутгийн өмчид шилжүүлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨҮГ-т хариуцуулах саналыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар дэмжсэн юм.

 

  • Цагдаагийн ерөнхий газрын олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын 805 дугаар ангийн эзэмшилд байгаа 7813.96 мянган төгрөгийн балансын үнэ бүхий Алтан-Өлгий дэх оршуулгын газрын цамхагийн болон хамгаалалтын байрыг нийслэлийн өмчид шилжүүлэх;

                 Алтан-Өлгий дэх хүндэтгэлийн оршуулгын газар нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 100 дугаар тогтоолоор Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал обьектын жагсаалтаас хасагдаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 486 дугаар тушаалаар обьектын хамгаалалтыг татан буулгаж “Улаанбаатар нэгтгэл”-ийн захиргаанд хүлээлгэн өгсөн байна. Иймд дээрх хөрөнгийг нийслэлийн өмчид шилжүүлэх саналыг Хууль зүйн яамны 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 4/3530 тоот албан бичгээр Төрийн өмчийн хороо /хуучин нэрээр/-нд ирүүлсэн байна. 

Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2014.11.25-ны өдрийн 7/8099 тоот албан бичгээр “... юуны өмнө эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх шаардлагатай” гэсэн саналыг ирүүлсэн. 

 

Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан хүргүүлж байна.

 

 

 

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР