Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Компанийн засаглалын үндэсний зөвлөлтэй хамтран төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдэд зориулсан сургалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Сургалт, хэлэлцүүлэг “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийн оролцоо, хяналтын орчин” сэдвийн хүрээнд “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн хурлын танхимд боллоо.

Уг сургалтаар төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, компанийн тухай хуулиар заасан хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой үүрэгт ажлыг гүйцэтгэх талаар туршлагаас хуваалцан  холбогдох хүрээнд тулгамдсан асуудлыг тодорхойлох, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж, ярилцлаа.

Энэхүү сургалт, хэлэлцүүлэгт төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүд, төлөөлөн удирдах зөвлөлийн аудитын хорооны гишүүд, аудит, хяналтын мэргэжилтнүүд оролцсон юм.