Ойрын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумд, Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумд болон Төв аймгийн Батсүмбэр суманд их хэмжээний ой хээрийн түймэр гарч, Монгол орны байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учраад байгаа билээ. Улсын хэмжээнд ой хээрийн түймрийн тархалт онц аюултай хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан өнөөдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан хаагчид 830,000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газарт хандивлалаа.