Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осороор ахлуулсан ажлын хэсэг Орхон аймаг дахь “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-уудад ажиллалаа.  

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ууд 2017 оны зорилтот түвшингийн хэрэгжилт, компанийн өр авлагыг хэрхэн бууруулж байгаа, үр ашгийг нэмэгдүүлэх, хэмнэлтийг хэрхэн хийж байгаа зэрэг Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилттэй танилцаж, үүрэг даалгавар өгөв. Мөн тухайн компаниудын ажилтан, албан хаагчидтай уулзаж, санал хүсэлтийг сонсож, компанийн үйл ажиллагааг сайжруулах, ажиллагсадын орон сууц, цалин хөлсөө нэмэгдүүлэх хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэж, арга хэмжээ авлаа.