Монгол Улсын хэмжээнд 2017 оны 8 сарын 31-ний өдрийн байдлаар Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд 3597 тендер зарлагджээ. Үүнээс захиалагч байгууллагуудын хүсэлтээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар улсын төсвийн санхүүжилтээр хийгдэх 70 тэрбум төгрөгийн 48 төслийн 90 багц, Дэлхийн банкны санхүүжилтээр хийгдэх 5,6 тэрбум төгрөгийн төсөвтэй 7 багц төсөл, нийт 97 төслийг зохион байгуулж ажиллаж байна.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын зохион байгуулан ажиллаж байгаа 97 багц ажлаас 58 нь хэрэгжиж, 35 ажил хэрэгжих шатандаа, үлдсэн 4 ажил нь ажлын даалгавар, зураг төсөл ирээгүй болон захиалагчийн хүсэлтээр хүчингүй болсон байна.
Шалгарсан 58 тендерийн гэрээг байгуулж, төсөвт өртөгөөс 2,6 тэрбум төгрөг хэмнэсэн байна. Эдгээр тендерт 100 хувь дотоодын аж ахуйн нэгжүүд шалгарсан ба 9 компанид дотоодын давуу эрх тооцжээ.