Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар төрийн өмчит 1124 хуулийн этгээдтэй “Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-г хийхээр 21 аймаг, 9 дүүрэгт ажиллаж байна. 

“Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-г хийхдээ Засгийн газрын 2016 оны 193 дугар тогтоолын дагуу газар эзэмших, ашиглах эрх, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх, төрийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг тооллогоор илэрсэн санхүүгийн тайлан, бүртгэлд тусгагдаагүй эд хөрөнгийг тайланд тусгах, дутсан эд хөрөнгийн хариуцагчийг тогтоож, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлэх зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байна.