Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу 4 жилд нэг удаа хийх тооллогод 6082 нэгж хамрагдсанаас төрийн өмчит хуулийн этгээд 1124, орон нутгийн өмчит хуулийн этгээд 4958 байна.

Төрийн нийт хөрөнгө 30 их наяд төгрөг байгаагаас 25 их наяд төгрөгийн хөрөнгө тоологдож, 1,8 тэрбум төгрөг дутаж, 194 тэрбум төгрөгийн хөрөнгө бүртгэлгүй байсан бөгөөд 32,6 тэрбум төгрөгийн хөрөнгө маргаантай байна.

Дээрх зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээг бүх чиглэлээр авч хэрэгжүүлж байна.