Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг Налайх дүүргийн “Налайхын дулааны станц” ТӨХК, Багануур дүүргийн “Багануурын дулааны станц” ТӨХК, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Багануур АЗЗА” ТӨХК-уудад ажиллалаа.
Тус ажлын хэсэг дээрх компаниудын үйл ажиллагаа, 2017 оны зорилтот түвшингийн хэрэгжилт, компанийн өр авлагыг хэрхэн бууруулж байгаа, үр ашгийг нэмэгдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангаж байгаатай газар дээр нь очиж танилцаж, нийт албан хаагчидтай уулзлаа.
Уулзалтын үеэр тухайн компаниудын ажиллагсадаас үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөрөөмжөө шинэчлэх, цалин нэмэх хүсэлтийг ихээр тавьж байсан бөгөөөд эдгээр хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэж ажиллав.