Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Худалдан авах ажиллагааны цахим систем” www.tender.gov.mn-ийг 2017 оноос ашиглалтанд оруулан ажиллаж байгаа билээ.

        Тус системийг ашиглалтанд оруулснаар Монгол улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээллүүд нэг дор төвлөрөн олон нийтэд ил тод хүрэхийн зэрэгцээ тэдгээрээс төрөл бүрийн статистик мэдээллийг гарган авч, цаашид төсвийн төлөвлөлтийг сайжруулах нэг том алхам болно хэмээн харж байна.

       Дэлхийн банкны “Монгол болон Вьетнам улс дахь төрийн худалдан авах ажиллагааны статистикийг бэхжүүлэх төсөл”-ийн санхүүжилтээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Open Contracting Data Standard-ын дагуу Монгол улсын худалдан авах ажиллагааны мэдээлэл ил тод, эмх цэгцтэй, олон улсын жишигт нийцсэн байдлаар олон нийтэд мэдээлэгдэх боломжийг бүрдүүлэхээр бид ажиллаж байгаа бөгөөд энэхүү ажлын явцын танилцуулга, олон нийтэд хэрхэн хүргэх талаархи тайлангийн хурлыг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сангийн яамны төлөөлөл болон Дэлхийн банкны зөвлөх Kristina Aquino болон тус байгууллагын Монгол улс дахь төлөөлөгчийн газрын Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн н.Гэрэлгуа нарыг оролцуулан амжилттай зохион байгууллаа.   

 

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН АЛБА