Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1,2, 66 дугаар зүйлийн 3, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын баталсан 2017 оны хяналт, шалгалтын төлөвлөгөөний дагуу “Эрдэнэт дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 2015-2016 оны удирдлага, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийг зөрчиж 2016 онд нийт 135,8 сая төгрөгийн үндсэн хөрөнгө зөвшөөрөлгүй авсан, байгууллагын албан тушаалтнуудын гадаад томилолтын зардлыг хариуцан гадаадад томилолтоор явуулахдаа холбогдох шийдвэр, төлөвлөгдөөгүй санхүүгийн анхан шатны баримт материалын бүрдүүлээгүй зэрэг зөрчил дутагдал илрүүлжээ.
Цаашид тус байгууллагын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, үргүй зардлыг арилгах, хөрөнгийн өгөөжийг сайжруулах, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний үндэслэлийг бодитоор хийх, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг зохих хууль, журмын дагуу төлөвлөх, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа.