2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан хаагчдад Нийслэлийн прокурорын газрын зөрчилд хяналт тавих хяналтын прокурор Ц.Уртнасан “Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ойлгож хэрэгжүүлэх тухай” сэдэвт сургалт хийлээ.
Уг сургалтыг Зөрчил шалган шийдвэрлэх хууль тогтоомж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нэр томьёоны тодорхойлолт, зөрчлийн хэрэг бүртгэлт, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах журам, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлүүлэх тухай зэрэг дэд сэдвийн хүрээнд хийв.
Мөн манай байгууллагын хяналтын байцаагч нарт дээрх хуультай холбоотой тулгамдаж байгаа асуудлуудад тодорхой хариулт өгч, нээлттэй ярилцлаа.