Сангийн сайдын 234 тушаалаар “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ыг  2017 оны 07 дугаар сарын 04-ны өдөр шинэчлэн баталсан. Энэхүү журмын хэрэгжүүлэлтийн хүрээнд Эрүүл мэндийн яамны “2018 онд зарим ерөнхий нэршлийн эмийн хэрэгцээг Ерөнхий гэрээ байгуулан худалдан авах” төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг Ерөнхий гэрээ байгуулах журмаар зохион байгуулахаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14.00 цагт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлын танхимд Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк, Эмийн холбоо, эм ханган нийлүүлэгчид болон эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулсан уулзалтыг зохион байгууллаа.

Уг уулзалтад эмийн холбооны гишүүн байгууллага, аж ахуйн нэгж, эм ханган нийлүүлэгч болон үйлдвэрлэгч байгууллагын эрх бүхий 26 төлөөллийн төлөөлөгчид оролцож, санал бодлоо хэлж, тулгамдаж байгаа асуудлаа ярилцлаа.