Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар буюу хуучнаар Худалдан авах ажиллагааны газар 2013-2015 онд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар “Олон салбарыг хамарсан техник туслалцаа”-ны төсөл хэрэгжсэн. Энэхүү төслийн хэрэгжилтийн үр дүнтэй танилцаж, үнэлгэээ өгөхөөр Дэлхийн банкны төлөөгчид ирж уулзлаа. Уулзалтад Дэлхийн банкнаас Азийн орныг хариуцсан ахлах эдийн засагч Жон, Бээжин дэх салбарын төлөөлж Лю Ван, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын худалдан авах ажиллагааны мэргэжилтэн н.Гэрэлгуа нар ирэв.

Уг төсөл нь Худалдан авах ажиллагааны газрын хууль эрхзүйн орчныг сайжруулах, худалдан авах ажиллагааны мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх, цахим худалдан авалтын системийн ашиглалтыг сайжруулахад шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах гэсэн үндсэн 3 бүрдэл хэсгээс бүрдсэн юм.

Уг төслийн хүрээнд худалдан авах ажиллагааны гарын авлага боловсруулах, тараах материал хэвлэх, олшруулах, сургалтын кабинет тохижуулах мөн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зэрэг олон ажил хэрэгжиж, цахим худалдан авалтын системийн ашиглалтыг сайжруулахад шаардлагатай техник, технологийн туслалцаа үзүүлсэн нь өнөөдөр хэрхэн үр дүнгээ үзүүлж байгаа, цаашид энэ төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд юунд анхаарч ажиллах талаар санал бодлоо солилцлоо.