Өнөөдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан хаагчдад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын  референт С.Нямбаяр “Төлөвлөлт ба бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нь” сэдэвт сургалт хийлээ.

Уг сургалтаар Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “БОДЛОГЫН  БАРИМТ  БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТ БОЛОН  ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ НИЙТЛЭГ ЖУРАМ”-ыг танилцуулж, цаашид анхаарах ёстой заалтуудын талаар ярилцлаа.

Мөн байгууллагын тайланг нэгтгэн, үнэлэлт дүгнэлт өгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газарт илгээхдээ товч тодорхой, нэгтгэн дүгнэсэн байдлаар хугацаанд нь  илгээж байх талаар анхаарууллаа.