Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Нийслэлийн өмчийн харилцааны газар, 21 аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэнүүдэд зориулж  “Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагыг мэдээлэлжүүлэх систем”-ийн сургалтыг 01 дүгээр сарын 18,19-ний өдрүүдэд хийлээ.

Сургалтын эхний өдөр хөрөнгийн дахин үнэлгээний бэлтгэл ажлыг хэрхэн хангах, 2017 оны улсын нэгтгэлд анхаарах асуудал, “Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагыг мэдээлэлжүүлэх систем”-ийн ашиглалтын талаар сургалт болон мониторинг хийлээ. Хоёр дахь өдөр төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээний 2017 оны биелэлтийн дүнгээр авах арга хэмжээний тухай болон албан хэрэг хөтлөлт, албан бичиг боловсруулах арга зүй, Зөрчлийн тухай хуулийн талаар сургалтыг зохион байгууллаа. Сургалтын үеэр мэргэжилтнүүдийн асуусан асуултад хариулж, цаашид анхаарах ёстой асуудал, бэрхшээлийн талаар харилцан хэлэлцэв. 

Нийслэлийн өмчийн харилцааны газар, 21 аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэнүүдэд зориулсан 2 өдрийн “Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагыг мэдээлэлжүүлэх систем”-ийн сургалт ийнхүү амжилттай болж өнгөрлөө.