2018 онд зарим ерөнхий нэршлийн эмийн хэрэгцээг анх удаа ерөнхий гэрээгээр байгуулах, худалдан авах тендер шалгаруулалтын нээлт 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр боллоо. Сангийн сайдын 234 тушаалаар “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ыг 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдөр шинэчлэн баталсан. Энэхүү журмын хэрэгжүүлэлтийн хүрээнд Эрүүл мэндийн яамны “2018 онд зарим ерөнхий нэршлийн эмийн хэрэгцээг Ерөнхий гэрээ байгуулан худалдан авах” төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг Ерөнхий гэрээ байгуулах журмаар зохион байгууллаа.
Уг тендерт 17 багц төсөл арга хэмжээмн давхардсан тоогоор 48 эм ханган нийлүүлэгч компани оролцлоо. Дээрх оролцогчдоос багц бүр дээр 1 ба түүнээс дээш шаардлага хангасан эм ханган нийлүүлэгч компанитай ерөнхий гэрээ байгуулна. Ерөнхий гэрээ байгуулсан компаниуд 17 багцад багтсан ерөнхий нэршлийн эмийн хэрэгцээг Монгол улсын бүх эмнэлгийн байгууллагуудад нийлүүлэх юм.