XYII жарны Шороон нохой жилийн сар шинийн баярыг угтаж өнөөдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын удирдлагууд өнгөрсөн онд хийсэн ажил, ирэх онд хийхээр төлөвлөж байгаа ажлынхаа талаар танилцуулж, ахмадуудын хэлсэн үнэтэй санал, зөвлөгөөг сонсож, талархал илэрхийллээ.