2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж буй нийт албан хаагчдад ”Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр сургалт хийлээ.
Уг сургалтад “Төрийн өмчийн эд хөрөнгийн зохицуулалтын талаар анхаарах зарим асуудал" сэдвээр ТӨБЗГ-ын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэл, "Төрийн өмчит компанид төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудал" сэдвээр ТӨБЗГ-ын Захиргаа, хууль зүйн хэлтсийн хуулийн мэргэжилтэн Д.Дэлгэрмаа нар лекц уншив.
Мөн сургалтад хамрагдсан албан хаагчид төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах хугацаандаа анхаарах асуудал, хариуцлагын асуудлыг хөндөж ярилцлаа.