2018 оны 3 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Нийслэлийн өмчийн харилцааны газар болон 21 аймгийн Орон нутгийн өмчийн газрууд Орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2017 оны үндсэн хөрөнгийн хөдлөл, өөрчлөлтийн тайлан, захиргааны статистик мэдээ, бусад судалгааны мэдээллийг жилийн эцсийн санхүүгийн тайлангийн хамт нэгтгэж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ажиллаж байна.
Энэхүү хугацаанд тус газар нь Орон нутгийн өмчийн газруудын 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлантай нь тулган хүлээн авах, нэгтгэх, Захиргааны статистикийн зарим мэдээллийг /ТӨ-1, ТӨ-2, ТӨ-3, ТӨ-5, ТӨ-13.1, ТӨ-13.2, ТӨ-14/ нэгтгэн Үндэсний статистикийн хороонд 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр буюу хуулийн хугацаандаа багтаан хүргүүлэх ёстой.
Мөн энэ өдрүүдэд хөрөнгийн дахин үнэлгээ, Авлигын эсрэг хууль, нийтийн албан тушаалтныг авлигын эсрэг соён гэгээрүүлэх, чадавхжуулах замаар авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах талаар, “Цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн систем”-ийн ашиглалтын тухай зэрэг сэдэвт сургалт, семинар зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллаж байна