Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осортой өнөөдөр 21 аймгийн орон нутгийн өмчийн газрын дарга нар уулзлаа.
Уулзалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, орон нутгийн өмчийн дарга нар тухайн орон нутагтаа тулгамдаж буй асуудал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэргэжил, арга зүйгээр хангах сургалтын давтамжийг нэмэгдүүлэх, зарим нэг аймгийн өмчийн газрын бүтэц, орон тоо оновчтой бус байгаа, хөрөнгө хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд ордог байх талаар эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх зэрэг олон асуудалд санал, бодлоо илэрхийллээ.