2018 оны 3 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд 21 аймгийн Орон нутгийн өмчийн газрын албан хаагчид санхүүгийн тайлангийн тулгалт хийхээс гадна Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулж байгаа сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдаж байна.  Тухайлбал 3 дугаар сарын 12-ны өдөр “Хөрөнгийн дахин үнэлгээ” сэдвээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн хийлээ. Мөн орон нутгийн өмчийн газрын дарга нарт 3 дугаар сарын 13-ны өдөр АТГ-т  “Авлигын эсрэг хууль, нийтийн албан тушаалтныг авлигын эсрэг соён гэгээрүүлэх, чадавхжуулах замаар авлигаас урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтад оролцсон. 3 дугаар сарын 14-ны өдөр орон нутгийн мэргэжилтнүүдэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын түрээсийн асуудал хариуцсан мэргэжилтэн “Түрээсийн эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал, өнөөгийн байдал”сэдэвт сургалт хийв. Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газрын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах уулзалт зохион байгууллаа.

3 дугаар сарын 15-ны өдөр “Худалдан авах ажиллагааны өнөөгийн байдал”, “Цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн системийн ашиглалтын тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журмын анхаарах асуудал” зэрэг сургалтуудыг Сангийн яам болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтнүүд хийх юм. 3 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтэн “Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагыг мэдээлэлжүүлэх системийн бүртгэл ашиглалтын талаар”, “Харилцаа, хандлага-зөв амьдрал” сэдвээр судлаач Б.Товуусүрэн нар сургалт хийнэ. Ийнхүү орон нутгийн өмчийн газрын албан хаагчдад зориулсан сургалт амжилттай болж байна.