Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 24 дүгээр зарлигаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн компанийн засаглалыг сайжруулах, өмч хувьчлалын ажилд оруулсан хувь нэмэр, төрийн албанд 28 жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан амжилтыг нь үнэлж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн В.Дарханбаатарыг төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасныг өнөөдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор гардуулан өгөв.
В.Дарханбаатар нь 1991-1993 онд Найрамдлын районы өмч хувьчлалын комисст мэргэжилтэн, 1993-1996 онд Нийслэлийн өмч хувьчлалын комисст мэргэжилтэн, 1996-2016 онд Төрийн өмчийн хороонд Өмч хувьчлалын газарт мэргэжилтэн, жижиг аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгийн хувьчлалын газарт албаны дарга, газрын даргын үүрэг гүйцэтгэгч, өмч хувьчлалын газарт албаны дарга, мэргэжилтэн, төрийн өмчийн удирдлагын газарт мэргэжилтэн, төрийн өмчийн удирдлага, төлөөллийн газрын дарга, 2016 онд Сангийн яамны Төрийн өмчийн удирдлага, бүртгэл, тооллого, хяналтын газарт хэлтсийн дарга, 2016 оны 08 дугаар сараас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаа туршлагатай төрийн албан хаагч юм.