Өнөөдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, Захиргаа, хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Х.Дашдаваа, Б.Сүнжидмаа, Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Д.Алтанцэцэг нар Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ андгайлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан журмын дагуу төрийн захиргааны албан хаагчийн тангаргийг ёслол хүндэтгэлтэйгээр өргөлөө.