Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг тус тус  үндэслэн Авто замын засвар, арчлалтын төрийн өмчит хувьцаат компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Авто замын засвар, арчлалтын төрийн өмчит хувьцаат компаниудын нэрийг хавсаргав.

Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

1. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх.

2. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх.

3. Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй.

4. Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй.

5. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй.

6. Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй.

7. Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байх. Компанийн засаглалаар мэргэшсэн байх.

Жич: Авто замын салбарын талаар зохих мэдлэг, туршлагатай байх, санхүү, эдийн засагч, эрх зүйч, нягтлан бодогч, компанийн засаглал зэргээр мэргэшсэн байвал давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (аль компанийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгаагаа тодорхой бичих);

2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4 х 6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);

3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);

4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;

5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ,  сертификатын хуулбар;

6. Иргэний үнэмлэхийн хуулбар;

7. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;

            Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2018 оны 04 дүгээр  сарын 12-ны өдрийн 11.00 цаг хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Засгийн газрын      IX байр)-ын 108 тоот өрөөнд компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх нэр дэвшүүлэх хороодын төлөөлөл хүлээн авна.

           Анхаарах зүйлс:

1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.

2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.

3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.

4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.

5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.

7. Нэмэлт мэдээллийг компанийн нэр дэвшүүлэх хорооны 62263600 дугаарын утаснаас авна уу. 

 

 

АВТО ЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТЫН ТӨРИЙН ӨМЧИТ

ХУВЬЦААТ КОМПАНИЙН НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО

 

 

                   АВТО ЗАМЫН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН ТӨРИЙН

          ӨМЧИТ КОМПАНИУДЫН НЭРС

Д/д

 

Хуулийн этгээдийн нэрс

 

Төрийн эзэмшлийн

хувь

1

“Дархан АЗЗА” ХК, “Сэлэнгэ АЗЗА” ХК

100

2

“Хархорин АЗЗА” ХК, “Өвөрхангай-АЗЗА” ХК, “Архангай АЗЗА”  ХК

100

3

“Булган АЗЗА” ХК, “Орхон АЗЗА” ХК,

“Хөвсгөл АЗЗА” ХК

100

4

“Төв АЗЗА” ХК, “Эрдэнэ сант АЗЗА” ХК

100

5

“Ховд АЗЗА” ХК, “Увс АЗЗА” ХК, “Говь-Алтай АЗЗА” ХК, “Завхан АЗЗА” ХК

100

6

“Багануур АЗЗА” ХК, “Дорноговь АЗЗА” ХК

100

7

“Налайх АЗЗА” ХК, “Баянчандмань АЗЗА” ХК

100

8

“Харгуй” ХК, “Талын зам” ХК

100